For Your Beloveds
Зөнөх өвчнийг үүсгэдэг гол элемэнт болох амилоид пептидийг устгаж, үхсэн мэдрэлийн эсийг сэргээх боломжгүй байгаа нь одоо цагт том асуудал болж байна. Design Cell Компанийн энэхүү технологи нь амилоид пептидүүдийг устгаж, гэмтсэн мэдрэлийн эсийг нөхөн төлжүүлж, мэдрэлийн үйл ажиллагааг (танин мэдэхүйн үйл ажиллагаа) сэргээдэг генүүдийг өвчин тус бүрээр тодруулан гаргаж авч чадсан ба энэхүү технологийг хөгжингүй 6оронд патентаар баталгаажуулсан байна. Тархи мэдрэлийн өвчнийг эмчлэхдээ тухайн өвчтөнөөс өөрөөс нь эсвэл бусдаас үүдэл эсийг аваад өвчтэй мэдрэлийн эсийг эмчилж чадах тусгай генийг ялган авч хэдэн сая болгон үржүүлсэний дараа эмчлэхэд үр дүнд хүрч байна.
Үүдэл эсийн эксозомууд нь тусгай чадварт уургийг гэмтсэн хэсгүүдэд дамжуулж биеийн үйл ажиллагааг удирдаж, эс эдийг нөхөн төлжүүлдэг. Үүдэл эсийн тусгай чадварт уураг нь эксозом гэж нэрлэгддэг липидийн мембранд ороогдсон байдлаар ялгардаг ба хэмжээ нь маш жижиг тул олборлох явцад хагарч гэмтвэл усанд уусдаггүй чанартай тул арьсруу нэвтэрч чаддаггүй байна.
DesignCell компанийн нээсэн тусгай үржүүлэх технологи нь гадарга бүрхүүл нь бат бөх төдийгүй 50-100 дахин их хэмжээтэй эксозомыг гарган авч чадаж байна.
Дизайн сэлл компанийн гол үр дүн бол тусгай аргаар эксозомыг бат бөх бас маш их хэмжээгээр баяжуулсан генийг гаргаж аваад үүнийг ашиглан эд эсийн нөхөн төлжилт, биеийн үйл ажиллагааг сэргээх эмчилж байгаа явдал юм.