For Your Beloveds
Бидний биеийн эсийн мембран нь давхар липидийн мембранаас тогтдог тул уураг тос, өөхөн моледул амархан шингэж нэвтэрдэг бол усан төрлийн элемэнтүүд нэвтэрч орж чаддаггүй байна. Жин ихтэй молекул болон функциональ уургууд нь усанд л уусдаг тул хүний биеийн гадарга арьсыг (эсийн мембран ба эдийн гадаргуу) нэвтлэн биеийн зорилтот хэсгүүдэд хүрэхэд хэцүү байдаг.
Тэгэхээр энэ асуудлыг шийдэх шийдэл нь нано хэмжээтэй (50-100 нм), эс хоорондын дохиог дамжуулдаг, өсөлт нөхөн төлжилтийн хүчин зүйлийн функциональ бодисуудыг липидийн мембранаар ороож, хөдөлдөг эсийн гаднах цэврүү өөрөөр хэлбэл эксозом юм. Тиймээс энэхүү эксозом нь 2000 орчим идэвхтэй бодисыг агуулсан байдаг бөгөөд зорилтот эсүүд болох гэмтсэн/үрэвссэн хэсгүүдэд хүрч очоод биеийн үйл ажиллагааг хянах, эсийг хамгаалах, нөхөн сэргээх, эд эсийг засах үр дүнтэй эмчилгээний арга юм.
Тиймээс эксозом нь өвчин эмгэг, хөгшрөлтийн эхэн болон дунд үе шатанд эд эсийг хамгаалж, нөхөн сэргээх замаар эрүүлээр хөгшрөлтийг даван туулахад туслах юм.
Үүдэл эсээс ялган авдаг эксозомын хэмжээ хэтэрхий бага (хэвийн өсгөвөрт гарган авахад ердөө 0.2% ба түүнээс бага) бөгөөд ялган авах процессын явцад хагарах тохиолдол их ба хагарвал усанд уусдаг уураг липидийн мембран бүтэцтэй тул бидний биерүү нэвтэрч орох хүндрэлтэй болдог тул эксозомын найрлага, хэмжээ маш чухал юм. Design Cell компани нь цитокойн буюу цөм эсийг ялгасны дараа гипокси “бага хүчилтөрөгчийн орчинд” өсгөвөрлөх үржүүлэх аргаар липидийн мембраныг бүрэн бүтэн энгийн үржүүлгээс 50-100 дахин их эксозом гаргаж авахад амжилт гаргаж чадсан юм. Design Cell-ийн эксозомоор баяжуулсан ханд нь зөнөх өвчин, цус харвалт, глауком нүдний өвчин, үе мөчний үрэвсэл, атопи, арьсны нөхөн төлжилт, гоо сайхны эмчилгээ зэрэг эмчилгээнд өндөр үр дүн үзүүлж байна.