Компанийн танилцуулга

For Your Beloveds

Greeting

Захирлын мэндчилгээ

Сайн байна уу


Дизайн селл ХК-ны ерөнхий захирал бөгөөд Чүнгбүг их сургуулийн

Өндөр насжилтын нийгэмрүү шилжин орсноор бид 100 насжилтын эрин үед амьдарцгааж байна. Хэрвээ 100 наслахдаа зөнөх өвчнөөр өвдвөл гэр бүлдээ том ачаа болж ч болох юм. Зүгээр нэг урт удаан амьдрах (Life span)аас илүү хэрхэн эрүүл сайхан амьдрах (Health span) тухай асуудлыг чухалчилдаг нийгэм болжээ. Тийм учраас хүнд өвчин тусалгүй өндөр наслах нь маш чухал юм. 2016 онд үүсгэн байгуулагдсан Дизайнед Сэлл ХК нь зөнөх өвчнийг үүдэл эсээр эмчлэхээр бэлдэж буй юм. Дизайнед Сэлл ХК нь хамгийн шилдэг дэвшилтэт технологиор эдгэршгүй өвчнүүдийг эмчлэх, эрүүл зовиургүй хөгшрөх (well-aging) боломжийг зорин олон олон судалгааны ажлуудыг хийсээр ирсэн билээ.

Дизайнед Сэлл ХК-ийг үүсгэн байгуулахаас өмнө зөнөх өвчнийг эмчлэх үүдэл эсийг гарган авснаар Чүнгбүг их сургуулийн хүндэт танхимд уригдан багшилж, судалгаа хийсэн энэхүү дэвшилтэт технологи маань хүмүүст эрүүл мэнд, амьдрал бэлэглэх боломжтой юм гэдгийг эрдэмтэн судлаач хүнийхээ хувьд хариуцлагаа ухамсарлах сэтгэгдэл төрсөн юм. Тэр даруй уг технологийг хамтран бүтээсэн Канад багштайгаа холбогдож оюуны өмчийн эрх хүсэхээр болсон юм. Зөнөх өвчин болон тархины судас нарийсах өвчнийг эмчлэх үүдэл эсийн патент оюуны өмчийн эрхийн үнэлгээ 41.3тэрбум воноор үнэлэгдсэн билээ. Учир нь энэхүү үүдэл эс нь танин мэдэх процесс алдагдаж гэр бүл ойр дотны хүмүүсээ танихгүй болж нэг л өдөр гэнэт амьдрал нь сүйрэхэд хүргэдэг тархины судас нарийсах өвчнийг даван туулахад хамгийн үр дүнтэй гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний технологи юм. Энэхүү технологи маань манай компаний хамт олон Чүнгбүг их сургуулийн судалгааны танхимд тарчигхан төсвөөр бий болсон бидний анхны амжилт бүтээл юм. Бид судалгааны ажлаа эхлүүлж байсан үеийн тэр сэтгэлээр судалгаа бүтээлийнхээ үр дүнг нийгэмийн сайн сайхны төлөө зориулахыг зорьж байна. бидний уриа, зорилго бол “итгэл найдварын галыг олонд түгээх” юм.

Манай Дизайнед Сэлл ХК зорилт бол шилдэг дэвшилтэт технологийг улам бүр хөгжүүлэх, өвчтөн болон тэдний гэр бүлд хань болж үүдэл эсийн эмчилгээний үр дүнгээр дамжуулж “ Эдгэрэх итгэл найдварын галыг олонд илүү хол түгээх”ийг тэмүүллээ болгож байна.